2014 онд ОХУ-д 11 албан хаагч суралцахаар шалгарлаа

0

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж өнгөрсөн онд гэхэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 240 орчим албан хаагч дэлхийн 10 гаруй улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ.

Өнгөрсөн оноос эхлэн ОХУ-ын Гал эсэргүүцэх алба, Иргэний хамгаалалтын академид суралцагсдын тоог нэмэгдүүлж, улмаар Тайландын Вант Улс, БНХАУ-д гамшгийн менежмэнтийн чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтад албан хаагчдаа хамруулах нөхцлийг бүрдүүлээд байна.

ОХУ-ын Гал эсэргүүцэх алба, Иргэний хамгаалалтын академид 2014 онд суралцах албан хаагчдын сонгон шалгаруулалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын  25 албан хаагч хамрагдаж, шалгалтанд тэнцсэн 11 албан хаагч ХСИС-д орос хэлний бэлтгэлд сурч байна.

0041