Төрийн ордонд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав

0

  Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилготой сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

    Энэ удаа төрийн ордонд ажилладаг төрийн тусгай болон төрийн захиргааны, төрийн үйлчилгээний  ажилтнуудыг сургалтад хамруулж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар  мэдээлэл өглөө.

   Сургалтад Төрийн ордонд ажилладаг төрийн тусгай болон төрийн захиргааны, төрийн үйлчилгээний  500 гаруй ажилтан хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.