Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар 15-17 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 13:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 14:02 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэн Э-гийн хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 16:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан, 16:33 цагт очиж 11 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Экс-Апартмент” хорооллын худалдаа, үйлчилгээний төвийн авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 20:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 21:03 цагт очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт гэр шатаж байна  дуудлагыг 04.11-ний өдрийн 03:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 3,5 км зам туулан 03:37 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР