Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар бага зэргийн салхитай байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор,  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон Орхон-Сэлэнгийн саваар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-14-нд говь талын нутгаар зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд 13х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 9х7 метрийн хэмжээтэй 1 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 04:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 04:39 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 04:50 цагт очиж, 5 цаг ажиллаж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 05:49 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд 6х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 07:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 07:57 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт 1 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, 0,8 км замыг туулан 12:12 цагт очиж. 19 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:46 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрны орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 17:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:46 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг иргэд унтраасан байсан. Уг гал түймэрт орцны жижүүр Баянзүрх дүүргийн харьяат иргэн Н /40 настай, эмэгтэй/ 8 дугаар давхрын коридорт угаартаж, ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Дархинт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км-т/ 12х12 метрийн хэмжээтэй өвөлжөөний хашаа, задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 17:48 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 11 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 3 албан хаагч, нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 8 км замыг туулан 18:05 цагт очиж, 4 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг, 8х8 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 23:08 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 23:16 цагт 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Тэс сумын Зүр багт иргэн Ц /50 настай, эрэгтэй/ Тэс сумаас Баянхайрхан сумын чиглэлд мотоциклтой 04.08-ны өдрийн 18:00 цагт яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 8 алба хаагч, ар гэрийн 1 хүн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэй 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 22:10 цагт иргэн Ц Баянхайрхан суманд эсэн мэнд очсон тухай мэдээллийг иргэн С утсаар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр багийн “Мөнхийн цагаан” гэдэг газар /тосгоны төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Д-гийн хүү О /5 настай, эрэгтэй/ “Сэлэнгэ” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, мөн аймгийн Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, ар гэрийн 20 хүн, нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэй, 1 мотоциклтой ажиллаж, 04.09-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, осолдсон газраас голын урсгал дагуу 300 метр зайд голын татуургын мөсийг хагалж, 1,8 метрийн гүнээс мөн өдрийн 16:05 цагт цогцсыг олж, голоос гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР