Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймагт цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар бага зэргийн салхитай байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн болон Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-13-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрны 1 дүгээр орцны 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 07:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 07:37 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн 7х10 метрийн хэмжээтэй байрны шалны хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:07 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн төмөр чингэлэг /40 тонн/ шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 18:34 цагт очиж, иргэн Ц-гийн 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:04 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсгийн задгайд төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 18:54 цагт очиж, иргэн И-гийн эзэмшлийн төмөр чингэлэг /20 тонн/ шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Засмал даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 16:20 цагт очиж, иргэн Г-гийн жолоодож явсан 8 м3 банз мод ачсан “Маяти” загварын ачааны автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн /Сумын төвөөс зүүн урд зүгт 8 км-т, аймгийн төвөөс урд зүгт 28 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 28 км замыг туулан 16:50 цагт очиж, 25х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 2 цаг 50 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 6 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 13 ажилтан, нийт 24 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж, 04.05-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулж, 04.08-ны өдрийн 14:00 цагт бүрэн унтрааж, Баян-Уул сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.  /Түймэрт нийт 1480 га талбай шатсан/

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Улаан хужиртын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун хойд 3 км-т/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Л-ийн эзэмшлийн “Фусо” загварын ачааны автомашин, Архангай аймгийн Цэнхэр сумаас Хотонт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Экс-трайл” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 91 км замыг туулан 11:32 цагт очиж, “Экс-трайл” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт тус аймгийн Бүрд сумын харьяат иргэн Г /28 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн “Хаялага” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 8 км-т/ Сүхбаатар аймгаас Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн “Лексус 250” загварын суудлын автомашин, иргэн А-гийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашины араас мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 20:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 21:20 цагт очиж, “Лексус 250” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт тус аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Д /39 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллан гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метрт/ тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 18 хүн, 3 автомашин, 2 завьтайгаар 04.08-ны өдрийн 08:00 цагаас  тус сумын “Ширнэнгийн тохой” гэдэг газраас  “Мөндөлтэй хошуу” гэдэг газар хүртэл нийт 40 км-т “Орхон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцснөөр мөн өдрийн 19:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр багийн “Мөнхийн цагаан” гэдэг газар /тосгоны төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Д-гийн хүү О /5 настай, эрэгтэй/ “Сэлэнгэ” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, мөн аймгийн Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 15 алба хаагч, ар гэрийн 19 хүн, нийт 39 хүн, 3 автомашин, 4 мотоцикл, 4 морьтойгоор 04.08-ны өдрийн 05:30 цагаас осолдсон газраас голын урсгал дагуу 120 метр зайд голын татуургын мөсийг хагалж, тус сумын “Мөнхийн цагаан” гэдэг газраас “Мөнхийн цагаан арлын-Адаг” гэдэг газар хүртэл  6 км-т “Сэлэнгэ” голын эрэг дагуу усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 04.09-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд Э /4 настай эрэгтэй/ угаалгын машин дотор орж гацсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 20:09 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 20:18 цагт очиж, хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй байсныг гаргаж, ээж О-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР