Хамтарсан дадлага сургуульд 60 гаруй алба хаагч оролцлоо

0

 Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын сургагч багш нар нийслэлийн Онцгой байдлын анги байгууллагуудын аврагч, гал сөнөөгчдөд сургалт зохион байгуулж, хамтарсан дадлага сургууль хийлээ.

 Гал унтраах болон аврах ажиллагааны чиглэлээр техникийн дадлага олгох сургалтуудыг энэ сарын 04-22-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

 Хамтарсан дадлага сургуульд Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын 4 сургагч багш,  нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангиудын 60 гаруй аврагч оролцож, харилцан туршлага, ур чадвараа солилцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.