Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27- нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багт зоогийн газрын граш шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар  ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 13:25 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5,5 км зам туулан 10:11 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийн 1600 боодол өвс, малын хашаа, саравч, 6 м3 мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 25 алба хаагч, 3 автомашинтайгаар 5,5 км зам туулан 12:11 цагт очиж, 8 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 13:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 13:15 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус баг, Төмөр замын 31 дүгээр зөрлөгийн хойд талд /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ Сайншанд, Бор-Өндөр чиглэлийн А-0102 босоо тэнхлэгийн автозамд иргэн У-гийн эзэмшлийн ‘’Ниссан Пример’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 15:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 45 км зам туулан 16:08 цагт очиж,  9 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Л-ийн эзэмшлийн “Даэво Матист” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 20:32 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 20:42 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 00:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан  00:28 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР