Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар цас орсон.

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 22, 25-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  “Зам тээвэр хөгжлийн төв” ТӨХК-ийн хашаанд замын хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 23:01 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 23:09 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 7х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км зам туулан  09:00 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 09:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4км зам туулан 09:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14 км зам туулан 18:12 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан  23:03 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР