Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Монгол Алтайн уулсаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, Хур тунадас орохгүй, Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ерөнхий боловсролын сургуулийн “Айсио” загварын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 35.5 км зам туулан 16:10 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд таримал мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 1.5 км замыг туулан 19:41 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 6х8 хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 08:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 08:25 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун дэнж багт эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  7 км зам туулан 14:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 14:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 14:47 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны  “Гоодой”-н зуслангийн “Задгай”-д иргэн Э-гийн хашаанд шар өвс шатсаны улмаас иргэн Г-гийн 3х4 хэмжээтэй, иргэн Ж-гийн 7х4 хэмжээтэй, Я-гийн 6х5 хэмжээтэй байшингийн урд хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 20 км замыг туулан 16:56 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт хашаанд хураалттай 300 боодол өвс шатсаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7  алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 19:16 цагт очиж, 24  минут  ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр багийн “Үүдэн-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 21:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 21:40 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Архангай аймгийн Хашаат сумын харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт 4х5 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 23:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай, 1 км зам туулан 23:40 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР