Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнөөдөр: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар 14-16 м/с, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд ажилласан тос, масло боловсруулах үйлдвэрийн барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 12.5 км зам туулан 13:27 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 15:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 15:16 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт 5 тонн задгай нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 15:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2.5 км зам туулан 14:55 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд граш шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 18:08 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 21:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6.5 км зам туулан 21:28 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Бусад /тэсэрч дэлбэрэх/: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Харгант” гэдэг газар /сумын төвөөс баруун  зүгт 96 км-т/ тус сумын иргэн С-ийн хаваржаанаас 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олдсон гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 11:42 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт очиж аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд тус сумын харьяат иргэн О.Өлзийдэмбэрэл /28 настай, эрэгтэй/ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01:56 цагт шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2018.12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 2018.12.12-ны өдөр хүртэл “Эг” голын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2019.03.12-ны өдрийн 10:30 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 10 хүн, 3 автомашинтай, 1 завьтай, 03.14-ний өдөр “Далайн хоолой” гэдэг газраас Алаг-Эрдэнэ сумын төв хүртэл “Эг”-ийн голын усаар болон эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:16 цагт ар гэрийн хүсэлтээр зогсоосон.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багт иргэн О /30 настай, эмэгтэй/ 03.10-ны өдрийн 20:00 цагаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, сумын ЗДТГ-ын 4 албан хаагч, ар гэрийн 1 хүн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр сумын төвийн хойд хэсэгт 3 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад, цагдаагийн байгууллагаас иргэн О-г Арвайхээр суманд ирсэнийг тогтоосон тул 03.14-ний өдрийн 18:00 цагт зогсоосон.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ дулааны шугамын халаагуурт гараа хавчуулаад гацсан байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 00:16 цагт очиж, 7 минут ажиллаж аюулгүй болгож, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР