Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод-Монголын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.   

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 7 дугаар гудамжинд  Иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 17:16 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58 дугаар гудамжинд Иргэн Г-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 12:23 цагт очиж, 00:45 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Туулын 5 тоотод Иргэн А-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 22:05 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 22:20 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжинд Иргэн Б-ын 10х12 метрийн хэмжээтэй байшингийн 2 дугаар давхарын тааз, дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 02:19 цагт  хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 02:26 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 02:41 цагт хүрэлцэн очиж, 01:00 цаг ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд  Иргэн П-ийн 6х14 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 02:40 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 02:47 цагт очиж, 00:50 цаг ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/, /Ө-480236’29”, У-910922’51”/   Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 58 ажилтан, 6 автомашин, ар гэрийн 8 хүн, нийт 87 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 02.15-ны өдөр Ховд голын мөсөнд 190 метр урт, 20 метрийн өргөнтэй өрх гаргаж голын урсгалын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр  зогсоосон. 02.16-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР