Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

    Өнгөрсөн хоногт: Дорноговь, Өмнөговь аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Салхи их төлөв баруун хойноос 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

     Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны  “Булаг”-ын 18 гудамжинд “Албан бус насан туршийн боловсрол”-ын төвийн 10х8 хэмжээтэй барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 4 км зам туулан 15:48 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

  Булган аймгийн Булган сумын  1 дүгээр  багийн 11 дүгээр гудамжинд иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 07:15 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 07:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

   Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Залуус” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн У-ийн байшин шатаж байна гэсэн дудлагыг 02.15-ны өдрийн 01:22 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 01:25 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усанд осолдсон: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-480236’29”, У-910922’51”/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 41 ажилтан, 6 автомашин, ар гэрийн 12 хүн, нийт 73 хүн, 8 автомашинтай 02.14-ний өдөр Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Сураггүй алга болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суугч иргэн Х /24 настай эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 02.13-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 2 автомашин, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:05 цагт түр зогсоосон. 02.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 08:45 цагт 5 дугаар гудамжнаас эсэн мэнд олсон.

  Усанд суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 20:00 цагт иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” загварын 5 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР