Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 6-11 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 12,13-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны  хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 02:42 цагт  хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 02:53 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж. А /5 настай, эмэгтэй/, Т /1 настай, эрэгтэй/, Т/2 сартай, эрэгтэй/ нарыг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүрэг  2 дугаар хороо  “Улаанбаатар буйдан” ХХК-ийн нам даралтын зуухны барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 23:46 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 23:57 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  4 дүгээр хорооны “Их наран”-гийн 4 дүгээр гудамжны 29 тоот Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 14:56 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 15:04 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Агар”-ын 2 дугаар гудамжны 9 тоот Иргэн Э-ын граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  2.5 км зам туулан 18:06 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  2 дугаар хорооны “Орбит”-ын 57 дугаар гудамжны 15 тоот Иргэн Н-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 19:37 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км зам туулан 19:45 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  21 дүгээр хорооны “Жамсран” уулын 3 дугаар гудамжны 2099/б тоот   Иргэн Б-ы гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 20:35 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 13 дугаар гудамжны 1 тоот Иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:11-ний өдрийн 02:50 цагт  хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам 03:01 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  8 дугаар хорооны “Дэнж”-ийн 410 дугаар гудамжны 36/б тоот Иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02:11-ний өдрийн 04:37 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 04:37 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

 

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР