Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус,  Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус,  Алтайн өвөр говиор 5-10 градус,  бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17-19 градус хүйтэн байна.

Төлөв: 10, 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүртэл ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоо-ын 1 дүгээр гудамжны 14/А тоот  Иргэн О-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 01:15 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 01:26 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Хандгайт”-ын задгайд  Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:08-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 20 км зам туулан 14:30 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, “Спорт хороо”-ны байрны хойд талд Иргэн Б-ын граш шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 07:45 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 07:50 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Их дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжны 28 тоот Иргэн Э-ийн граш шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 08:37 цагт  хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 08:42 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Бумбат багийн 5 дугаар гудамжны 5 тоот Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 10:43 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 10:46 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Өлгий”-н 25 дугаар гудамжны 315 тоот Иргэн Б-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:57 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 15:03 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Холбоо толгой”-н 46 дугаар гудамжны 1044 тоот Иргэн Д-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 18:25 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 18:31 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Улаанхуаран”-гийн 1А гудамжны 2034 тоот Иргэн Ж-ийн 91-31 УНР улсын дугаартай, “Ниссан Тиана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 19:06 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 11 км зам туулан 19:18 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдаа үйлчилгээний төвийн хашаан дотор Иргэн Э-ын хүнсний ногооны дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 03:54 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 03:57 цагт очиж, 24 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР