Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 7-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7,8-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с, хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 11х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 07:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 07:24 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 08:19 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 08:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 09:03 цагт очиход гал түймэр дэлгэрсэн тул Нэмэлт-1: Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 09:10 цагт, Нэмэлт-2: тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 09:14 цагт, Нэмэлт-3: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 09:23 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 7х20 метрийн хэмжээтэй караоке баарны зориулалттай барилгын 2 давхрын 2 өрөө, дээврийн хэсэг, иргэн У-гийн эзэмшлийн 10.5х20.5 метрийн хэмжээтэй “Нүүдэлчин” цайны газрын зориулалттай барилгын хана, дээврийн хэсэг тус тус шатаж байсныг задаргаа хийн 07 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 15:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 20:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай, 0,5 км замыг туулан 21:01 цагт очиж, 48 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Э /56 настай, эрэгтэй/ угаартан нас барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 7 дугаар багт 8х16 метрийн хэмжээтэй байшингийн цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 23:05 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 01:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 01:59 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хоёрын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20км-т/ Улаанбаатар хотын чиглэлд иргэн С-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/, Дархан-Уул аймгийн чиглэлд иргэн У-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 01:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 02:05 цагт очиж, тус аймгийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-г автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Галшар сум руу явж байхдаа Улаанбаатар хотын харьяат иргэн Ш /34 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ хүнтэй муудалцаж сууж явсан автомашинаас бууж үлдсэн тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 3 алба хаагч, нийт 9 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:00 цагт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас эсэн мэнд олсон.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР