Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 06:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 06:48 цагт очиж, 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Б-гийн эзэмшлийн “Дугуй засвар”-ын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 09:26 цагт очиж, дугуй засварын байр /3х5 метрийн хэмжээтэй төмөр чингэлэг/ шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 13:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 13:18 цагт очиж, 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 15:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 15:53 цагт очиж, 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 00:28 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 00:42 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР