Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-21-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 08:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 1.8 км замыг туулан 08:48 цагт очиж, 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:00 цагт очиж, 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /56 настай, эрэгтэй/ нүүр хэсгээрээ түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлзийт багийн “Баргилтын зам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 16:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 16:42 цагт очиж, автомашины бүхээгний хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:38 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /33 настай, эрэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 04:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 04:16 цагт очиж, 15х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсыг 15 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР