Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруунаас 5-10 м/с. 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Контрбааз” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ өвөлжөөнд 6 машин задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 12 км зам туулан, 01:35 цагт очиж, 6 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд талд иргэн Ж-гийн эзэмшлийн “Сузуки-Свипт” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 08:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1.5 км зам туулан 08:45 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 14:39 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км зам туулан 14:42 цагт очиж, 1 цаг 12 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд иргэн Э-гийн эзэшлийн “Тоёото-Алпхард” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 18:45 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 23:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 23:17 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 03:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 03:31 цагт очиж, 1 цаг 06 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР