”Ахмадын хороо”-ны баг тамирчид тэргүүлэв

0

  Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний  97 жилийн ойг тохиолдуулан  Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

 Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

 Тэмцээний гутгаар байрт Үндэсний аврах бригадын баг тамирчид, дэд байрт НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, тэргүүн байрт ОБЕГ-ын “Ахмадын хороо”-ны баг тамирчид тус тус шалгарлаа.

Харин “Шилдэг эрэгтэй” тоглогчоор НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гад түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Б.Эрдэнэбаяр,

“Шилдэг эмэгтэй” тоглогчоор Үндэсний аврах бригадын мэргэжилтэн Г.Сувд нар шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.