Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Ялимгүй цас орно, салхи баруун өмнөөс 6-11 м/с,11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 5 ханатай гэр, “Поропокс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 21:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 21:28 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хөлийн-Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ тус багийн харьяат малчин М /50 настай, эрэгтэй/ 01.12-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 01.13-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын тамгын, газрын даргаар ахлуулсан 8 хүн, 2 автомашинтай 01.13-ны өдрийн 21:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны тоглоомын талбайд 1 хүүхэд тоглоомын төмөр эд ангид хөлөө хавчуулан гэмтсэн тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж тус хорооны оршин суугч иргэн Т-гийн хүү Т /9 настай, эрэгтэй/ савлуурын төмөр эд ангид баруун хөлөө хавчуулан гэмтээсэн байсныг 13:49 цагт гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР