Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Алтайн нурууны өвөр бэлээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж  7-12 м/с, бусад нутгаар баруун хойноос 3-8 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд говийн нутгийн өмнөд, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 8-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд иргэн П-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 08:59 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багт иргэн Б-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 10:23 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хоронд гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 13:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 13:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 13:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 16:20 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 05:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 05:42 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Далд уурхайн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд уурхайн улнаас тааз хүртэл 0.6-1.2 м өндөр, 55 градусын налуу амны 135 метрын гүнд ажиллаж байсан 3 хүн агааргүй болсны улмаас унасан тухай дуудлагыг 01.05-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 42 алба хаагч, 7 автомашинтай, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашин, дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 эмч, 1 автомашинтай ажиллаж Налайх дүүргийн харьяат иргэн Х /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 15:05 цагт, иргэн Б /34 настай, эрэгтэй/, иргэн Б /33 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 19:27 цагт тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР