Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд ихэнх нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Өгөөмөр” худалдааны төвийн хашаанд чингэлэг, автомашины сэлбэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 07:48 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 08:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 08:26 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 10:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 11:55 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд 6 давхар орон сууцны барилгын дээврийн хэсэг шатаж байна  гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 11:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 11:45 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 13:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 13:24 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 16:51 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 22:01 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 02:54 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн “Соёмбо толгой” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 3 км/ тээврийн хэрэгслийн осол болж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 3 зорчигчтой Завхан аймгийн Улиастай сумын Товцог багаас, Улиастай сумын чиглэлд зорчиж явсан “Кролла” загварын автомашин, 4  зорчигчтой “Верна” загварын автомашинтай мөргөлдөж тус сумын харьяат иргэн  С /23 настай, эрэгтэй/, Э /23 настай, эрэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 16:30 цагт эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР