Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с.  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 20-22 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 10, 11-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 12.06-ны өдрийн 07:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 07:21 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 11:05 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 13:12 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 13:24 цагт очиж, 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд иргэн П-гийн эзэмшлийн “Мицибуши миникова” загварын  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 13:45 цагт очиж,10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар байрны баруун талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 21:13 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Цагдаагийн 3 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 10 ажилтан, ар гэрийн 15 хүн, нийт 48 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 12.06-ны өдөр “Эг” голын зүүн эрэг дагуу 5 цооног гарган, 2 удаа гүний шумбалт хийж, явганаар голын эрэг дагуу 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 12.07-ны өдрийн 09:30 цагт дахин эхлүүлнэ. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР