Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи хойноос 5-10 м/с, 23-25 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 11:58 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 12:03 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 13:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 13:25 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цоожтой байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан 17:23 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 23:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 23:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 03:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 03:30 цагт очиж,  55 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 15 ажилтан, ар гэрийн 10 хүн, нийт 48 хүн, 12 автомашинтай 12.05-ны өдөр “Эг” голын зүүн эрэг дагуу 25 цооног гарган, 2 удаа гүний шумбалт хийж, завиар 5 км, явганаар голын эрэг дагуу 11 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 12.06-ны өдрийн 09:30 цагт дахин эхлүүлнэ. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР