Алба хаагчдын эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөр боловсруулна

0

   Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвөөс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

  Үзлэгт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги болон Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дархан-Уул, Завхан, Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 1200 орчим алба хаагчийг хамруулаад байна.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан алба хаагчдын  өвчлөлийн судалгааг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.