Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 6-11 м/с. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Улаанбаатар Төмөр зам” ХХК-ийн ачаа буулгах цэгт иргэн С-ийн эзэмшлийн “Экскамжи-30” загварын ковш шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 12:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 12:31 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд иргэн Ё-гийн эзэмшлийн ”Мицебуши-Тидо” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:02-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 11:54 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 15 км зам туулан 14:05 цагт очиж, 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Зүүн-Энгэр” гэдэг газар /Бэрхийн уурхайгаас зүүн урд зүгт 12 км-т/ иргэн Э-гийн эзэмшлийн “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар  ангийн 4 алба хаагч, 2 автомашинтай 12 км зам туулан 14:35 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 20:45 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороо “Сумын төв”-д ШТС-ын сахиул Ц-гийнхаас тус тосгоны харъяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Цагдаагийн 2 алба хаагч, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 10 хүн, ар гэрийн 10 хүн, орон нутгийн 5 иргэн, нийт 45 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр “Эг”-ийн голын эргээс 20 метрт 12 цооног гаргаж, 150 метрт мөсөн доогуур шумбалт хийж, явганаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:31 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР