Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас хойноос 6-11 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, 24-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт цэцэрлэгийн /40 хүүхдийн багтаамжтай, хувийн/ нам даралтын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 21:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 21:29 цагт очиж, нам даралтын зуухны 4х5 метрийн хэмжээтэй байрны дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10  дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 10:17 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй манаачийн байрны хаалга шатаж байсныг  20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.7 км замыг туулан 11:56 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:38 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд автомашин угаалгын газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10  дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 20:55 цагт очиж, 15х14 метрийн хэмжээтэй авто угаалгын газрын ариун цэврийн өрөөний хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар  ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:01 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тэрэгт багийн “Тэрэгт” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 9 км-т/ тээврийн хэрэгслийн осол болж 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 00:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 00:33 цагт очиж, иргэн М-ийн эзэмшлийн “Верна” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Т-гийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Верна” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан. /Уг осол дээр “Верна” загварын суудлын автомашинд зорчиж явсан тус аймгийн Сүмбэр сумын харьяат иргэн М /34 настай, эрэгтэй/, иргэн Э /34 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмнэлэгт хүргэгдсэн байсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР