Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв, говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, төв , говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 14-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 1 дүгээр орцонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1.5 км зам туулан 18:45 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөсөг багийн “Нисэхийн хүлэмж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км/Иргэн Х-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн  07:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 08:02 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 496 тоотод  Иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 10:23 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 10 км зам туулан 10:35 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 28 дугаар гудамжинд Иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:33 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 13:41 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн урд авто замын зорчих хэсэгт Иргэн Х-ын  “Соната-6” загварын  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 20:39 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3  км зам туулан 20:45 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Энт багийн “Суврага” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 19 км-т, Ө-46026’00”, У-106020’00”/  11.12-ны өдрийн 11:10 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:20 цагт ООГСХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Дэлгэрхаан сумын харьяат иргэн С /52 настай, эрэгтэй/ “Таван салааны модон гүүрний хяналтын цэг”-ээс 11.08-ны өдрийн 01:00 цагт гэр рүүгээ харина гэж яваад сураггүй болсон /гэр хүртэл 1 км орчим зайтай/ тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 08:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай, ар гэрийн 4 хүн, орон нутгийн 4 иргэн, нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 11.12-ны өдөр Хэрлэн голын Таван салааны модон гүүрнээс Жаргалант багийн “Гангын-Үзүүр” гэдэг газар хүртэл 9 км-т завьтай, 5 удаа гүний шумбалт хийж, мөн голын эрэг дагуу 4 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:40 цагт түр зогсоосон. 11.13-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян  багийн нутаг “Хустайн” даваанд /сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд /5 зорчигчтой/ иргэн Э-ын “Приус-11” загварын автомашинтай зорчиж байсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харъяат иргэн А /47 настай, эрэгтэй/ бие засах гэж буугаад  сураггүй  болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 26 км зам туулан 23:27 цагт очиж, зорчиж явсан 2 иргэнтэй хамтарч Хустайн Даваанаас урд чиглэлд төв замын дагуу эрэн хайх  ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/  Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11.13-ны өдрийн 06:30 цагт байнгын байрлалаас хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР