Үндэсний аврах бригадын хамт олон тэргүүллээ

0

Онцгой байдлын байгууллагын “Урлагийн наадам” өнөөдөр Үндэсний аврах бригадад амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Тус наадамд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв, Хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хороо, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, НОБГ-ын таван багийн 300 гаруй алба хаагч оролцож, дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

 Дууны төрөлд шилдгээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын аврагч Э.Амарбаяр, бүжгийн төрлийн шилдгээр НОБГ-ын мэргэжилтэн Г.Золжаргал, хөгжмийн төрлийн шилдэг үзүүлбэрээр Хүнсний нөөцийн салбарын мэргэжилтэн Г.Ариунтуяа, язгуур болон жүжигчилсэн тоглолтын төрөлд Давтан сургалт, сэргээн заслын төв, Хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хорооны хамт олны үзүүлбэрүүд тус тус шалгарлаа.

Харин нийлбэр дүнгээр гуравдугаар байрыг ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, хоёрдугаар байрыг Онцгой байдлын ерөнхий газар, нэгдүгээр байрыг Үндэсний аврах бригадын хамт олон тус тус эзэлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.