Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар  түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул  багт ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нам даралтын зуухны байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 20:59 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 08:59 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 09:16 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 11:56 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км зам туулан 12:40 цагт очиж 53 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 14:58 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 15:07 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 15:19 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 15:13 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Ухаа хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 21 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21 км зам туулан 16:29 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хотхоны хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 00:04 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 00:14 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 24, 25-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй түр зогсоосон байсныг 10.30-ны өдрийн 09:00 цагт эхлүүлсэн тухай мэдээллийг мөн өдрийн 19:18 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 2 завь, 1 автомашинтай тус аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Дөлгөөн хэрлэн” гэдэг газраас тус багийн “Хутаг-Уул” гэдэг газар хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 10.31-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/   тус сумын Бэрх багийн харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ 09.19-ний өдрийн 15:30 цагт Онон голын усанд живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:55 цагт хүлээн авч 10.10-ны өдөр хүртэл тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан бөгөөд 10.30-ны өдөр тухайн иргэний цогцос анх осолдсон газраас зүүн зүгт 800 метрт усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыг 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 16:40 цагт цогцсыг уснаас гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР