Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

    Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр:  Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Монгол Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Хайрхан”-ы 6 дугаар гудамжинд   “Очир гео” ХХК-ийн эзэмшлийн “Митцубиши Кантер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ны өдрийн 17:38 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 26 км зам туулан 18:26 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны  Иргэн Г-ын эзэмшлийн “Даево” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 10:19 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  3 км зам туулан 10:19 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд хог  шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 11:01 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  2.4 км зам туулан 11:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  16 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 11:20 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  8 км зам туулан 11:33 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодойн” зуслангийн “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 13:00 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 13:10 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 6 дугаар гудамжинд   Иргэн Л-ийн амбаар, хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 13:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 13:55 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн  20 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 15:10 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 15:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  20 дугаар хорооны Хадатын “Задгай”-д Шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 15:39 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13,5 км зам туулан 16:04 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн 10 дугаар гудамжинд Иргэн Л-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ны өдрийн 16:14 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 16:17 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 33 дугаар гудамжинд Иргэн Д-ийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 17:02 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 18:33 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 18:48 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан 3 дугаар багийн “Цант”-ын 2  дугаар гудамжинд Иргэн П-ын 9х12 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 00:52 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 00:56 цагт, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км зам туулж 01:57 цагт очиж 2 цаг 3 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн П /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  16 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 02:25 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 02:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын  Жавхлант багийн “Цахиурт” гэдэг газар /аймгийн төвөөс  баруун зүгт 30 км-т/ Иргэн Ц-ийн эзэмшлийн  “Бонго жи-2” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 22:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 30 км зам туулж 23:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

  Усны осол: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/  тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 10.19-ний өдрийн 07:00 цагт “Жирээ” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 12:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 8 хүн, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, 4 мотоцикл, 10 морьтой эрэн хайх ажиллагааг голын эрэг дагуу 7 км газар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:45 цагт түр зогсоосон. 10.22-ны өдрийн 07:00 цагт эхлүүлсэн. 

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Батхааны гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 123 км-т, сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат иргэн  Б /37 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голоор морьтой гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 10.21-ний өдрийн 22:25 цагт очсон бөгөөд 10.22-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР