Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 10-15  градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Үдээс хойш бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 5-7 градус дулаан байна. 

Төлөв байдал: 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 22-нд говь талын нутгаар 14-16 м/с, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны Гандан уулын 1 дүгээр гудамжинд Иргэн Б-ын 350 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 09:25 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 16 км зам туулан 09:42 цагт  очиж, 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

  Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Тээврийн хорооны 6 дугаар гудамжинд Иргэн М-ийн гэр, мотоцикль шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 12:05 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 12:07 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

  Нийслэлийн Баянгол дүүргийн  21  хороо, Горькийн 18 дугаар гудамжинд  Иргэн Б-ын агуулахын эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:43 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 12:54 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15 дугаар гудамжинд  Иргэн О-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 14:17 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 14:26 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр:Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн “Шандын худаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.20-ны  өдрийн 13:00 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 18 км зам туулан 13:50 цагт очиж, 14:30 цагт цурманд оруулж, 15:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагч Д.Буянбатад хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 230 орчим га бэлчээрийн талбай шатсан/.

 Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Гүү-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.20-ны  өдрийн 20:50 цагт  хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 23:15 цагт цурманд оруулж, 00:20 цагт бүрэн унтрааж, Халхгол сумын “Үүлэн тал” ХХК-ийн захирал Г.Отгонбаатарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 350 орчим га бэлчээрийн талбай шатсан/.

Ой, хээрийн түймэр:Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Хорон талын Цагаанчулуутын доод хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс урд зүгт 130 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 мотоцикл, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.20-ны өдрийн 10:37 цурманд оруулж, 15:57 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг дарга Н.Пүрэвхүүд хүлээлгэн өгсөн . 

 

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР