Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай, 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  70 км зам туулан 19:45 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 06:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 06:37 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 13:15 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 13:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 13:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 13:43 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 19:10 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн ‘’Үүр мэргэн’’ гэдэг газар /Орхон аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 19:51 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 20:15 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 21:22 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 00:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 00:44 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн П /68 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт 4х2 хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 05:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 05:52 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 21:51 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 22:02 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Нөмрөг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 14:30 цагт унтраасан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 42 км-т/ 2 суудлын автомашин мөргөлдөж хүн нас барсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн зорчиж явсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б-гийн эзэмшлийн “Алекс” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Б /35 настай, эрэгтэй/, Д /28 настай, эрэгтэй/, Д /27 настай, эмэгтэй/, Э /5 настай, эрэгтэй/ нарыг Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт, автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Б /39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж мөн сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч 10.15-ны өдрийн 09:30 цагт шатсан. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан тухай мэдээллийг мөн өдрийн 17:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багт “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайн задгай талбайд LVR-9350 дугаартай дугуйт ачигчийн хөдөлгүүр 10.15-ны өдрийн 14:53 цагт шатсан. “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн Онцгой байдлын багийн 4 алба хаагч, 3 автомашинтай  ажиллаж 15:05 цагт унтраасан тухай мэдээллийг мөн өдрийн 18:20 цагт  тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан мэдээлсэн.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Арагтай багийн “Задгай”-д эмийн сангийн байшин 10.15-ны өдрийн 18:40 цагт шатсан. Орон нутгийн 26 иргэн, 12 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг 20:00 цагт тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Доржмаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР