Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нийг хүртэлх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн “Цагаан дөрвөлж” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ “Хово” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 09:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 09:54 цагт  очиж, автомашины хойд дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 11:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:12 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар  багт хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан  13:36 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 17:04  цагт очиж, 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. ажилласан.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.10-ны 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан  17:08 цагт очиж, тагт дээр эд, хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баян сумын Цавчир багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 21:11 цагт хүлээн авч Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 21:37 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт орон нутгийн 22 иргэн, 3 автомашинтай хамтран ажилласан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 22:08 цагт очиж,  5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 22:51 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 22:58 цагт очиж,  5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км-т/ тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ “Онон” голд осолдсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг 10.03-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлтийг ар гэрийнхнээс нь 10.09-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 10 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 9 хүн, ар гэрээс нь 8 хүн, нийт 28 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр 10.10-ны өдөр тус сумын 6 дугаар багийн “Наянгаа” гэдэг газраас “Хурандаа тохой” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР