Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорнод, Өвөрхангай,Сүхбаатар, Төв аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эхээр 9-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос 7-12 м/с. 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-нд говь талын нутгаар, 12-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 14:15 цагт очиж, тус байрны орцонд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, утаажилтын бүсээс 17 иргэнийг гаргасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 17:15 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй 3 ш түлээ, нүүрсний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын Буянт багт хашаанд боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн  7 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 17:26 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 38 ширхэг боодлын өвс шатсан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт хашаанд задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 19:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн  6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 19:30 цагт очиж, задгай өвс /2 портер автомашин/ шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:46 цагт очиж, 6 ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 23:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 00:06 цагт очиж, эзэн нь тодорхойгүй “РанЭкс” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтрааж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол – Агааржилттай холбоотой осол: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд 2 иргэн осолдсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 20:11 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 19 алба хаагч, 3 автомашинтай 10 км замыг туулан 20:20 цагт очиж, 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч тус дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн З /42 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эрэгтэй/ нар хүчилтөрөгчийн дутагдалд орж осолдсон байсныг 1 цаг 10 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ явган аялалд оролцож явсан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Ц /75 настай, эрэгтэй/ 10.06-ны өдрийн 21:00 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.07-ны өдрийн 05:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт тухайн алга болсон газраас хойд зүгт 12 км-т “Цамын-Ус” гэдэг газраас эсэн мэнд олж аяллын багийн ахлагчид хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /сумын төвд/ тус сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ 10.05-ны өдөр “Хэрлэн” голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 10.06-ны өдрийн 15:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.07-ны өдрийн 11:30 цагт тус сумын 5 дугаар багийн “Чацарганы талбай” гэдэг газраас “Хэрлэн” голоос /алга болсон газраас зүүн зүгт 7 км-т/ цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9.5 км замыг туулан 15:55 цагт очиж, оршин суух хаяг тодорхойгүй иргэн Б /32 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт”-ийн даваанд нойтон цас орж халтиргаа, гулгаа үүсч автомашинууд цасан боогдсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 19:41 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, “Авто зам засвар, арчлалт” ТӨХК-ийн 7 ажилтан, 2 автомашин, “Пажеро автомашин сонирхогчдын клуб”-ын 14 хүн, 11 автомашин, нийт 27 хүн, 14 автомашинтай 2 цаг ажиллаж нийт 42 автомашиныг татан гаргаж, 79 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР