Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар 15-17 м/с, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:35 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:39 цагт очиж  иргэн Э-гийн эзэмшлийн “Ниссан Террано” загварын суудлын автомашин шатаж байсныг 03 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 14:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 15:09 цагт очиж, 10 минут ажиллаж унтраан, утаажилтын бүсээс тус дүүргийн харьяат иргэн Ж /50 настай, эмэгтэй/, Б /7 настай, эмэгтэй/, М /3 настай, эмэгтэй/ нарыг аварч аюулгүй газарт гаргасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 15:10 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 16:02 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба  хаагч, 1 автомашинтай 1.6 км замыг туулж 17:57 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 20:08 цагт очиж, 2 гэрийг 24 минут ажиллаж унтраан, утаажилтын бүсээс тус сумын харьяат иргэн Э /42 настай, эрэгтэй/, иргэн Ц /42 настай, эмэгтэй/, иргэн  О /32 настай, эрэгтэй/, иргэн О /32 настай, эмэгтэй/, иргэн Н /26 настай, эмэгтэй/, иргэн Н /17 настай, эмэгтэй/, Б /12 настай, эрэгтэй/, Б /11 настай, эрэгтэй/, Т /8 настай, эрэгтэй/ нарыг аварч, аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд махны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 22:11 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18.5 км замыг туулан 22:29 цагт очиход тус компаний 25х55 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж гал түймэр дэлгэрсэн байсан тул нэмэлт дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 24 км замыг туулан 22:49 цагт очиж, 03:30 цаг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 23:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 00:06 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /“Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т/ “Хорин найм” гэдэг газар тус сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд ороод алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 17:25 цагт очиж, Хэрлэн голын эрэг дагуу 100 метр урсаж, 2.5 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоож, 09.17-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР