Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас хүрэл медаль хүртээд байна

0

  Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам БНСУ-ын Чүнжү хотод зохион байгуулагдаж байна. Тус наадамд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдөж байгаа юм.  

  Монгол улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцож байна. Багийн ахлагчаар бэлтгэл хурандаа С.Залуухүү, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан ажиллаж байгаа юм.

Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд манай баг тамирчид хүрэл медаль, шатрын тэмцээний төрөлд мөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Тэмцээн есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.