Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи бауун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно, Уулархаг нутгаар нойтон цас орно.  Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багт /сумын төвөөс зүүн зүгт 9 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч тус сумын нутгийн захиргааны байгууллагын 40 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 1 цаг ажиллан унтрааж, цагдаагийн байгуулагад хүлээлгэж өгсөн тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга мэдээлсэн.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт гараашийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулж 15:02 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж гэдэг гэзар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ тус сумын харьяат иргэн Д /80 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 09.06-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад алга болсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 16 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 18 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:10 цагт тус багийн “Чандмань” гудамжны хашааны гадаа явж байхад нь эсэн мэнд олж ач охин Ж-д хүлээлгэн өгсөн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар байранд цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 16:51 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 17:19 цагт очиж барилгын цонхоор орж Н /4 настай, эмэгтэй/-г эсэн мэнд, аюулгүй болгон, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 2018.09.05-ны өдөр Бугат сумын “Буга” багийн “Шар нуур” гэдэг газар цогцос олдсон газрын орчим эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгнө үү гэсэн ар гэрийнх нь хүсэлт тавьсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, ар гэрийнх нь 4 хүн, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цогцос таниулах ажиллагаа амжилтгүй болсон тул дээж авч ДНК-ийн шинжилгээнд оруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 09.05-ны өдөр хүргүүлсэн. Тухайн газар оронд эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгнө үү гэсэн ар гэрийнх нь хүсэлтийн дагуу 09.07-ны өдөр тус аймгийн Бугат сумын “Буга” багийн “Шар нуур” гэдэг газраас /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Алтанцөгц сумын “Баянбулаг” багийн “Хаш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 42 км, сумын төвөөс хойт зүгт 20 км/ хүртэл нийт 42 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 09.08-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР