Австралийн Засгийн газар болон “Оюутолгой” компани аврагчдад тусламж үзүүлэв

0

Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс бопж Монгол Упсад хавар, намартаа их хэмжээний ой хээрийн түймэр гардаг. Өнгөрсөн жилийн өдийд гал түймрээс болж хэд, хэдэн хүний амь эрсдэж, нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учирч байв. Сүүлийн арван жилийн дунджаар жилд 200 орчим ой хээрийн түймрийн тохиолдол гарч, нийт гурван сая га ой болон хээр тал галд өртжээ. Ой, хээрийн түймрээс үүдэлтэй эдийн засгийн хохирол нийт дүнгээрээ 400 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин энэ жилийн тухайд тэнгэр хангай хур бороогоо харамгүй хайрласан нь түймэр гарах эрсдлийг бууруулав. Гэхдээ учирч болох аюулаас сэргийлж, бэлтгэлтэй байх нь чухал. Бэлтгэлээ хангахын тулд албан хаагчдыг багаж, зэвсэг, хувцас хэрэгслээр бүрэн хангах хамгийн чухал. Тэгвэл өчигдөр Төв аймагт нэгэн чухал үйл явдал боллоо. Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эмэгтэйчүүдийн манлайлэл” хөтөлбөр хэрэгжээд дөрвөн жил болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Аврагчдаа аваръя” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нийгмийн төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Төсөл хэрэгжүулэгчид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл өгөхөөс гадна гал түймэртэй тэмцэх хувцас, хэрэгслэлийг стандартад нийцсэн, галд тэсвэртэй материалаар үйлдвэрлэн Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэнд бэлэглэлээ. Энэхүү төслийн үйл ажиллагааны зардлыг Австралийн Засгийн газар болон “Оюугалгой” компани гаргасан байна.

Төв аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн онцгой комиссын дарга Ж.Батжаргал “Төв аймаг Монгол Улсын төв хэсэгт байршдаг. Энэ аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангаж, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, чанартай амьдралыг хангах асуудал орон нутгийн бодлогын тэргүүн эгнээнд явдаг. Үүний зэрэгцээ Төв аймгийн нутаг, дэвсгэрийн байршил эргэлзээтэй, эрсдэлтэй зүйлсийг авнирдаг. Тиймээс аливаа байгалийн гамшиг, ослоос иргэдээ сэргийлэх, энэ талын мэдлэгийг нэмэгдүүлэх талаар орон нутгийн зүгээс онцпойлон анхаардаг. Энэ цаг үетэй уялдуулж, УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хууль баталж, аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийпэх чиглэлд сайн дурынхныг ажиллуупахаар болсон. Энэ хүрээнд орон нутгийн сайн дурынхны ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, чадамжийг дээшлүүлэх талаар анхаарал хандуупж ажиллаж байгаа. Ирэх аравдугаар сард Төв аймагт гамшгаас урьдчилан сэргийлэх иж бүрэн сургалт зохион байгуулна. Саяхан Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэр гарч, манай аймгийн Лүн, Мөнгөморьт, Батсүмбэрзэрэгдөрвөн суманд гал унтраах анги, эрэн хайх бүлгүүдийг байгуулсан. Энэ цаг үетэй уялдуулж, “Аврагчдаа аваръя” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нийгмийн төсөл хэрэгжиж байгаад талархаж байна“ гэлээ.

Харин Австралийн Элчин  сайд  Жон Лаунтри “Монгол Улсын хуурай цаг уур манай улстай төстэй. Австралид их хэмжээний ой хээрийн түймэр гардаг. Манай фермерүүд ой хээрийн түймэр унтраахад оролцдог. Энэ тал дээр мэргэшсэн байдаг. Монгол Улсад гал унтраах сайн дурынхан бэлтгэх ажлыг эхлүүлсэн нь сайн хэрэг. Энэ ажлаа улам өргөжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Ш.БАЙГАЛМАА: “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ НИЙГЭМД ЗОРИУЛЖ ЖИЛДЭЭ ТАВАН САЯ АМ ДОЛЛАР ЗАРЦУУЛДАГ

 (“Оюутопгой” компанийн Орон нутгийн харипцаа хариуцсан өрөнхий мөнөжер)

-“Аврагчдаа аваръя” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нийгмийн төсөлд танай компани ямар оролцоогой ажиллаж байгаа вэ?

-“Оюутолгой” компани Онцгой байдлын газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Энэ ажлын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдгийн хувьд Даланзадгад, Ханбогд сумын Онцгой байдлын албатай ойр хамтарч ажилладаг. Ялангуяа аврагчдыг бэлтгэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Уул уурхайн компани өөрийн аврах багтай байдгийн хувьд бүс нутагт явуулж байгаа кемптэй холбоотой осол гэмтэлд тусламж үйлчилгээ үзүүлэх чигпэлээр Онцгой байдпын газартай хамтарч ажиллаж байна. Өнөөдөр энэ төслийг дэмжиж ажиллаж байгаагийн гол утга учир нь Монгол оронд гал тйүмрэ, жил болгоны хавар, намар гардаг. Үүнийг сааруулахад бага ч болов хувь нэмэр болох үүднээс өнгөрсөн жилээс эхлэн томоохон ажлуудыг эхлүүлсэн. Энэ төслийг дэмжин ажиллаж байгаадаа баяртай байна.

-Оюутолгой компани иймэрхүү чиглэлийн төслүүдэд ямар оролцоотой байдаг вэ. Энэ жилийн тухайд хичнээн төсөл дээр ажиллаж байгаа вэ?

Манай компани хуний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, эрхэмлэн ажилладаг. Үүний хүрээнд 15 мянга гаруй залуучууд далд уурхайн бүтээн байгуупалт, ил уурхайн үйлдвэрлэл дээр хөдөлмөрлөж байна. Манайх 700 орчим ханган нийлүүлэгчидтэй хамтарч ажилладаг. Тэднии аюулгүй ажиллагааг хангах үүрэггэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд маш олон төсөл дээр ажилладаг. Замын цагдаагийн газартай хамтраад замын хөдөлгөөний аюулгүй байдлын төслийг хэрэгжүүлж байна. Энд урт хугацааны ажил өрнөнө. Мөн Ханбогд суманд НҮБ-ын Хүн амын сантай хамтраад залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа. Түунчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эориулсан санаачилгуудыг дэмжээд явж байна. “Оюутолгой” компани 2015 онд Өмнөговь, Ханбогд сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Говийн Оюу” хөгжлийг дэмжих санг байгуулсан. Өнгөрсөн жилийн ойн түймэрт зориулж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн.

-Иймэрхүү арга хэмжээнд жилдээ хичнээн төгрөг зарцуулдаг вэ?

“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн журмаар жилдаа төвөн сая амвдолларыг “Оюутолгой” компани зарцуулдаг. Байгаль орчин, уламжлалт мал аж ахуй, бэлчээр, түүхийн дурсгал, соёл, аялал жуулчлал зэрэг чиглэлээр тусламж үзүүлдэг. Энэ онд донор орнуудтай хамтарч Өмнөговь аймгийн эх, нялхасыг эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дөрвөн жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Н.ТӨМӨРБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ХОЁР СУМАНД ГАЛ УНТРААХ АНГИ БАЙГУУЛЖ БАЙГАА

(Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа)

-Жил бүрийн хавар, намарт түймэр гардаг. Энэ жилийн тухайд бороо хуртай учраас харьцангуй гайгүй байх шиг байна. Танай аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

Бороо ороод байгаа учраас түймэр, өнөө маргаашдаа гараагүй л байна. Гэхдээ бид цаг үетэй холбоотой бүхий л арга хэмжээг авч байгаа.

-Долдугаар сард орсон үргэлжилсэн борооны улмаас гол нэлээд үерлэсэн. Танйад нөхцөл байдал ямар байсан бэ?

Манай нутгаар Туул, Хэрлэн гол дайрч өнгөрч байгаа шүү дээ. Иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж нэлээн олон хүн гол усны аюулд өртсөн. Дөрвөн хүн усанд унаж, амь насаа алдсан. Хоёр хоногийн өмнө манай Батсүмбэр суманд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болоод ой найман сартай хүүхэд усанд үйгээд амиа алдсан тохиолдол байна. Тиймээс голын ойр хавьд амьдарч байгаа иргэд энэ тал дээр анхаарахгүй бол цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа мэдээг цаг уураас өгч байна. Үүн дээр иргэдийг анхааруулмаар байна.

Төв аймгийн Онцгой байдлын газрын ажилчдын хүртээмж хэр байдаг вэ?

-Хүртээмж бага байдаг учраас Засгийн газрын гогтоолоор манай хоёр сумаад гал унтраах анги, бүлэг байгуулж байгаа. Одоо бид хүмүүсээ сонгон шалгаруулж байна. Есдүгээр сард албан ёсоор сургалтад хамруулаад 2019 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа нь жигдэрнэ.

-Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмж үөийн үед гологдсоор ирсэн шүү дээ. Танайд энэ байдал ямар төвшинд байна вэ?

Дутагдалтай нь дутагдалтай. Гэхдээ багаж зэвсэг, техникдээ нэлээн анхаарч байгаа. Австралийн Засгийн газраас гал унтраах машин өгсөн. Бид өнөөдөр иргэдээ чадавхижуулах тал дээр анхаарч байгаа. Жишээ нь, өнгөрсөн жил манай Заамар, Мөнгөнморьт сум пал унтраах машин авсан. Өнгөрсөн жил бид тавдугаар сарын 25-наас наймдугаар сарын 3-ныг хүртэл түймэртэй ноцолдсон. Үүнээс сургамж авч, Батсүмбэр суманд гал унтраах анги байгуулах хэрэгтэй юм байна гэж үзээд босоо болон баруун тэнхлэгт аврах анги байгуулсан.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин