Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Дорнод,  Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 16-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод Монголын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгаар  дуу цахилгаантай бороо орно. Салхи 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с, 15,16-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 14,15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 14-нд нутгийн зүүн хагаст хална.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 21:10 цагт очиж 25 минут ажиллан унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны хуучин эцэс “Улаан худаг”-ийн дэргэд Автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 13:26 цагт очиж, 4 зорчигчтой “Toёoто Пруис-20” загварын суудлын автомашин, 5 зорчигчтой “Toёoто Пруис-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөны улмаас төмөр хийцэд хавчуулагдсан Сонгинхайрхан дүүргийн харьяат иргэн А /25 настай, эрэгтэй/, иргэн Б /60 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, А /0.1 настай, эрэгтэй/, И /4 настай, эмэгтэй/, иргэн Э /24 настай, эрэгтэй/, иргэн Т /25 настай, эрэгтэй/, иргэн Б /25 настай, эрэгтэй/, иргэн А /27 настай, эмэгтэй/, иргэн Х /34 настай, эрэгтэй/ нарт анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгсөн.

Төмөр замын осол: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багт Төмөр замын 784 дүгээр км-т /сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ суудлын галт тэрэг замаас гарч, 2 вагон унаж, 3 вагон хазайсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 05:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 05:30 цагт гарч 06:30 цагт очиход Улаанбаатар-Сайншанд-Бор-Өндөрийн чиглэлийн Аялалын 286 дугаар галт тэргэнд 328 зорчигч аялаж явсанаас 20 хүн гэмтсэн байсныг Дорноговь аймгийн Айраг сумын Сум дундийн эмнэлэг, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн анхан шатны тусламж болон шаардлагатай мэс ажилбарыг хийсэн. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 07:30 цагт, мөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Шуурхай бүлэг 08.12-ны өдрийн 07:20 цаг, ЗТЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмэр сумын Айраг сумын Онцгой комиссыг хуралдуулсан. Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 06:00 цагт тус тус явсан. 08.13-ны өдрийн 03:44 цагийн байдлаар унасан болон хазайсан галт тэргийг замын зорчих хэсгээс холдуулж, төмөр замын засварын ажлыг хийж байна. ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа 08.13-ны өдрийн 02:00 цагт осол болсон газар ирсэн бөгөөд төмөр замын холболтын ажил дуусмагц галт тэргийг өргөх ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Нэмэлт мэдээлэл: Эмчийн үзлэгт 360 зорчигч хамрагдсан. Чойр сумын Сум дундын эмнэлэгт 121 зорчигч давтан үзлэг, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэсэн. Галт тэргээр 37 хөнгөн бэртэлттэй зорчигчийг зөөвөрлөн, Төмөр замын төв эмнэлэгт 16 зорчигчийг давтан үзлэг, шинжилгээнд хамруулж, 1 зорчигчийг ажиглах өрөөнд үлдээсэн. Гэмтэл бэртэл авсан  56 зорчигчоос хүнд гэмтэлтэй 2, хүндэвтэр гэмтэлтэй 3 зорчигч, 146 зорчигчдод анхан шатны тусламж үзүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уруйн үер: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт 08.12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож 8 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 14 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын 6 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 8 гэрийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж, “Тоёото Истима” загварын суудлын автомашиныг голоос татан гаргасан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:10 цагт зогсоон 08.13-ны өдрийн 05:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн.

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхээн багийн “Ундрагч үр тариа бригад”-ын урд талд /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т/ 08.12-ны өдрийн 22:00 цагт 2 хүүхэд нарсан ойд төөрсөн дуудлагыг 08.13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 4 алба хаагч, ар гэрийн 3 хүн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр Сүхбаатар сумын харьяат Б /17 настай, эрэгтэй/, М /15 настай, эмэгтэй/ нарыг “Ундрагч үр тариа бригад”-аас 4 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 31 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 61 хүн, 4 автомашин, 2 мотоцикльтойгоор 08.12-ны өдөр ”Хулстайн нуур”, “Түрүүний нуур”, “Түрүүн шугуй” гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч  үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоон, 08.13-ны өдрийн 09:00 цагт  эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 2018.06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 06.20-ны өдөр хүртэл Ховд голын усанд эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж згсоогоод байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь 08.10-ны өдрийн 08:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 8 хүн, 2 автомашинтайгаар 08.12-ны өдөр 09:00 цагт Ховд голын “Аукей-Арал”-аас дахин эхлүүлж “Краз тохой” хүртэл 8 км урсаж, 3 удаа шумбалт хийж эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 17:55 цагт эрэн хайх ажиллагааг ар гэрийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд  зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 11:50  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын  газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, сумын нутгийн захиргааны байгууллагын 33 хүн, ар гэрийн 33  хүн, нийт 74 хүн, 3 техник хэрэгсэл, 7 мотоцикль, 9 морьтойгоор 08.12-ны өдөр “Хэцийн давааны-Ам”-аас “Бор хавцал” хүртэл 32 км урсаж, 8 удаа шумбалт хийж, мөн өдөр нэмэлтээр Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 2 автомашинтай, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны “Толгойн барилга” гэдэг газраас Завхан голын ай сав газруудаар эрэн хайх, ажиллагааг 30 км урсаж эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:36 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлтээр: Завхан аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 20:30 цагт хөдөлсөн.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/, Э /31 настай, эмэгтэй/ нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 22:45 цагт явж 08.12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Э-г осолдсон газраас 20 метрийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:40 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлтээр: Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 21:40 цагт явсан.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Баруун улаан-Эрэг” гэдэг газар  /сумын төвөөс баруун зүгт 3,5 км-т/ тус сумын харьяат иргэн С /17 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, орон нутгийн 27 хүн, ар гэрийн 20 хүн, нийт 63 хүн, 12 автомашин, 9 мотоцикльтойгоор осолдсон газраас эхлэн голын хоёр захаар 18 км завьтай самнаж, 2 удаа шумбалт хийж, усны мотоцикльтой усны мандалд эрлийн ажиллагааг явуулсан. Мөн хуурай газраар мотоцикльтой иргэд 35 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:50 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Улаан толгой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ уруйн үерт 2 хүн урссан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 150 км зам туулан 16:40 цагт очиж, Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагын 5 алба хаагч 1  автомашин, нийт 15 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 15:50 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн харьяат иргэн Э /37 настай, эмэгтэй/, иргэн Н /50 настай, эмэгтэй/ нарын цогцсыг голын уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР