Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай,  Дорноговь, Дундговь, Завхан,  Өвөрхангай, Өмнөговь,  Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 6, 9-нд нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Төв аймгийн Мөнгөнморьт сумын  Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т / Багануур дүүргийн харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтуу гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрөөс 07.20-ны өдөр хүртэл “Хэрлэн” голын усанд эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийнх нь 6 хүн, нийт 11 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 08.04-ний өдөр Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хүргэлтийн өндөр”, “Эрэг бүүрэг”-ээс “Дивизийн гүүр” хүртэл 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоон, 08.05-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг  дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ассем Виллаа хотхоны харалдаа Туул голд 5 зорчигчтой Тоёото Ланд Крузер-200” загварын суудлын  автомашин голд урсаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 15:23 цагт очиж, 10 минут ажиллан, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /49 настай, эрэгтэй/, иргэн С /49 настай, эмэгтэй/, иргэн Т /49 настай, эмэгтэй/, иргэн Д /49 настай, эмэгтэй/, иргэн Ц /49 настай, эмэгтэй/ нарыг аварч аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхоны харалдаа “Туул” голд 2 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 15:56 цагт очиж, 01 цаг 06 минут ажиллан тус дүүргийн харьяат А  /13 настай, эрэгтэй/, Ч/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг голоос гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газар