Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

     Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

     Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай  бороо орно. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.    

   Төлөв байдал: 5-нд зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн  11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллийн Усан сангийн 4 дүгээр гудамжинд  Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 12:12 цагт  хүлээн авсанТус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 12:28 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн 4/А хэсгийн 1601 тоот Иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 14:51 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км зам туулан 15:00 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжинд  Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 17:24 цагт  хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 5.5 км зам туулан 17:37 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. 

3. Зам тээврийн осол: 

Автозамын осол:Нийслэлийн  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 120 мянгатын 4 замын уулзварын автозамын зорчих хэсэгт автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 02:06 цагт  хүлээн авсан.Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 2,5 км зам туулан 02:12 цагт очиж, иргэн Д /54 настай, эрэгтэй/-гийн  “Тоёото пилтер” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т / Багануур дүүргийн харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтуу гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрөөс 07.20-ны өдөр хүртэл хугацаанд “Хэрлэн” голын усанд эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон байсныг 08.02-ны өдрийн 14:05 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай,  ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашинтай, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 08.03-ны өдөр Хэрлэн голын “Сөрдөгийн гарам”-наас “Дивизийн гарам” хүртэл нийт 53 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон.   
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон багийн Орхон голын “Хавцлын бирваз” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 83 км-т/  2018.07.24-ний өдөр сураггүй болсон Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжинд оршин суугч иргэн Л /72 настай, эрэгтэй/-г эрэн хайх хүсэлтийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас 08.03-ны өдрийн 17:10  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, нийт  12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 08.04-ний өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/:Баян-Өлгий аймгийн Өлгий сум Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.31-ний өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашинтай, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр, 08.03-ны өдөр тус сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл “Ховд” голын усанд нийт 18 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, ар гэрээс нь хүсэлт гаргасан 3 хоногийн хугацаа дууссан тул мөн өдрийн 20:30 цагт зогсоосон. 

Нийслэлийн Налайх дүүргийн  5 дугаар хороо,”Уу” булан гэдэг газар “Туул” голд Хүн живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 30 км зам туулан 11:00 цагт очиж, 30 минут ажиллан иргэн А /36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад:Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт Иргэн Ц-ийн “Захиалгат хоол” цайны газар усанд автсан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 15:55 цагт  хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1 тонн усыг гадагшлуулж, 5 метр өндөр, 20 метр далан босгож аюулгүй болгосон.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Гоёотын 16 дугаар гудамжинд гэр усанд автсан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 16.45 цагт  хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 1,5 км зам туулан 17:00 цагт очиж, 10 минут ажиллан, иргэн Ө-ын хашаанд тогтсон усыг гадагшлуулж, Э /7 настай, эрэгтэй/, А/4 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Тост” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т/Иргэн Д-ын гэр, автомашин, амбаар усанд автсан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 16:49 цагт  хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 4 алба хаагч, сумын ЗДТГ-ын 3 алба хаагч, нийт 7 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:07 цагт очиж, усанд автсан гэр, амбаарыг аюулгүй газарт гаргасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Гоёотын 16 дугаар гудамжинд гэр усанд автсан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 4 алба хаагч, 1 автомашинтай, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э-ын гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

                    Онцгой байдлын ерөнхий газар