Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл

0

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үертэй байгаа бөгөөд 14, 15-ны өдрүүдэд орох усархаг аадар борооны эрчимшлээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байна. Иймд:
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дээрх голын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байх,
Бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.