“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сэдэвт сургалт боллоо

0

 Онцгой байдлын ерөнхий газар, Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сэдэвт сургалтыг  Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд хамгааллын арга зүйн төв”-д зохион байгууллаа.

 Аливаа  гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хүүхдэд болон тэдний гэр бүлд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг алба хаагчдад эзэмшүүлэх зорилготой тус  сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги болон Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги байгууллагын  ангилалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, эмч сэтгэлзүйч, гал сөнөөгч  зэрэг 25  алба хаагч хамрагдсан юм.

 Сургалтыг Японы хүүхдийг ивээх сангийн сургагч багш нар удирдан явуулж,  сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх зарчим, болзошгүй гамшиг, ослын үед хүүхдийг тайтгаруулах тайвшруулахад нь туслах, хүүхдийг тохиолдож болох аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан мэдээлэл солилцлоо.

Сургалтын төгсгөлд сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.