Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 10-нд зарим газраар, 11,12-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 10, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар  бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн “Задгай”-д 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 11:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 11:31 цагт очиж, 1 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 14:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 14:56 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 16:21 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт “Эрэл” банкны хашаанд иргэн Б-гийн Марк-2 загварын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 16:40 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багийн “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 17:29 цагт очиж 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зусланд цоожтой байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 23:07 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 23:16 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 23:42 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд цоожтой гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 00:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 00:59 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон. 06.08-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан. Цэврэлгээ хийх ажиллагаа явагдаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн Цүүцийн зүүн салааны “Хараа толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 автомашин унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:10 цагт цурманд оруулсан.

 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харъяат малчин С-ийн хүү Н /2 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 42 хүн, 5 автомашин, 3 морьтой эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 06.08-ны өдрийн байдлаар малчин С-ийн гэрийн ойролцоо тойргоор 3 км газар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож 06.09-ний өдөр үргэлжлүүлэхээр болсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 22 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.08-ны өдрийн 20:45 цагт түр зогсоосон.  06.09-ний өдрийн 06:50 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Цагаан чулуу” гэдэг газар  /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ ус тээвэрлэх зориулалт бүхий “Урал-131” загварын автомашинтай жоншны уурхайн нуурын усанд осолдсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар 6 алба хаагч,  00:08 цагт очиж, 06.08-ны өдрийн 13:10 цагт Аврах тусгай ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай очиж хүч нэмэгдүүлэн ажиллаж 13:42 цагт 13 метрийн гүнээс цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж удаж муудсан  /нэр, нас хаяг/тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР