Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийнхан 37 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийв

0

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, Гал унтраах болон шуурхай албаны автомашины 195 м2 талбайтай тавиуланг шинээр өргөтгөн барьж, ангийн гадна талын 900 м2 талбайг жагсаалын талбай болгон засч, сургалтын цамхагийн барилгыг шинээр барьж дуусгалаа.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бүтээн болгосон.

Мөн аймгийн Онцгой байдлын газар, “Бороо гоулд” компани, “Баянгол сум”-ын удирдлагууд, “Майн тейч” Ургамлын тосны үйлдвэр, ДЗОУБ-ын Зүүнхараа ОНХХ-ийн хамт олон нийтдээ 37 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.