Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас орсон, Баян-Өлгий аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 16,17-нд зарим газраар 12-14 м/с, 18, 19-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй барилгын хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 14:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 14:35 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 10:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 10:58 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 12:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 12:07 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 5.14-ний өдрийн 12:51 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 4 автомашинтай 5 км зам туулан 13:00 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 19:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  4.5 км зам туулан 19:40 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хоёрдогч түүхий эд авдаг цэгт хураалттай хуванцар сав, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 23:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 23:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багт хашаанд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 02:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 20 км зам туулан 02:35 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн 1 дүгээр хэсэгт 10х30 хэмжээтэй 4 айлын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 15 алба хаагч, 4 автомашинтай 50 км зам туулан 18:17 цагт очиж 6 цаг 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар  /сумын төвөөс  хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 хүн, нийт 42 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж, 05.14-ний өдрийн 12:15 цагт түймрийг унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Гал түймэрт 170 га талбай шатсан.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км/    ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, мөн өдрийн 16:45 цагт, орон нутгийн 32 иргэн, 2 автомашин, 10 морьтой 16:00 цагт түймрийн голомт руу явсан. 05.15-ны өдрийн 06:15 цагийн байдлаар түймрийн голомтоос 20 км -т явж байгаа тухай мэдээллийг өгсөн.

Хээрийн түймэр: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Хөшөөт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 36 иргэн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР