Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 8-13 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий,  Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 15-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар 14-16 м/с, 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өлрийн 15:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 9,5 км зам туулан 15:31 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын Сайхан сумын Номгон багийн “Баяндаваа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 13 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 19:30 цагт түймрийг цурманд оруулж, 19:50 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 4-5 орчим га бэлчээрийн талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР