Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Хэнтий аймгийн зарим газраар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 25, 27-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ний өдрийн 09:57 цагт хүлээн авч тус дүүрийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 09:57 цагт очиж 05 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг  04.22-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 15:27 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн  6 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 11:14 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 18:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 18:16 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43  дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 20:37 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 21:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 21:52 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Ногоон толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км -т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч орон нутгийн 22 иргэн 2 автомашинтай ажиллаж 22:00 цагт цурманд оруулсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Б.Зоригбаяраар ахлуулсан 12 алба хаагч, 1 автомашинтай  04.22-ны өдрийн 23:15 цагт түймрийн голомтруу явсан.

Ой, хээрийн түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.20-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн, 14 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж, 04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд иргэн А “Тоёото Ист” загварын суудлын автомашин жолоодож яваад замын хажууд сууж байсан хүнийг мөргөсний улмаас автомшины урд тэнхлэг доогуур орсон нэр, хаяг тодорхой бус эрэгтэй хүнийг гаргаж чадахгүй байгаа тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 20:56 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 45 орчим настай /нэр, хаяг нь тодорхойгүй/ ухаан алдсан эрэгтэй хүнийг гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багт иргэн О /54 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 04.22-ны өдрийн 04:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 18:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, тус аймаг дахь Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 1 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг”  гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ тус сумын харъяат иргэн Ц /40 настай, эмэгтэй/, иргэн П-гийн хүү Т /3 настай, эрэгтэй/ нар 04.21-ний өдрийн 19:00 цагт “Жирээ’’ голоос ус авах гэж яваад осолдсон. Иргэн Ц-гийн цогцос голын эрэг дээр хөвж гарч ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 00:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:40 цагт ангийн байрлалаас хөдөлж, 05:30 цагт тус суманд хүрэлцэн очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт Т /3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 50 метрт усны мандал дээр гарч ирсэн байсныг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Шатан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км/  иргэн Н /51 настай, эмэгтэй/ 04.19-ний өдрийн 19:30 цагийн үед иргэн О-гийнхоос гараад сураггүй болсон. Орон нутгийн 60 иргэн, 5 автомашин, 10 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн О-гийн гэрээс зүүн зүгт 4 км-ээс Хараа голын уснаас цогцсыг олсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 04.22-ны өдрийн 10:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багт 30х16 хэмжээтэй өвсний агуулахын байшингийн дээвэр 04.22-ны өдрийн 17:00 цагт шатсан. Орон нутгийн 40 иргэн, 6 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Бусад төрлийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт иргэн Х-гийн 2 охин Д /15 настай, эмэгтэй/, Д /17 настай, эмэгтэй/ нар гэрийнхээ өрхийг бүтээж, зуухны янданг авч унтсаны улмаас угаартсан. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР