Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Увс, Хөвсгөл аймгийн зарим газраар хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо шиврэнэ. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. Өчигдрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21, 22-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн “Дайргын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 11 км-т/ чацарганы талбайд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11 км зам туулан 12:43 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 0,5 га орчим талбай өртсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Тэрхэн” ХХК-ийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 15:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 39  км зам туулан 15:15 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хог ялган ангилах үйлдвэрийн 2 давхар барилгад тоног төхөөрөмж, “Портер”, “Саняонг”, “Экстрем” загварын автомашинууд тус тус  шатаж  байна гэсэн  дуудлагыг 04.19-ний өдрийн 16:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 14 алба хаагч, 4 автомашинтайгаар 3  км замыг туулан 17:09 цагт очиж, 02 цаг 40 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 9 алба хаагч, Чингэлтэй дүүргийн  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 19 алба хаагч, НОБГ, МШУТ-ын 6 алба хаагч, нийт  48 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Зараа-Уул” гэдэг газар / Ээж хайрханы орчимд, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ иргэн М-ийн гэр  04.19-ний өдрийн 10:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 21:05 цагт хүлээн авч тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч хэргийн газар үзлэг хийсэн, түлэгдэж гэмтсэн хүн байхгүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 8 дугаар давхрын тагтан дээр эд хогшил, 9, 10, 11, 12, 13 давхарын айлуудын цонхны хүрээ шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3  км зам туулан 12:37 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Цагаан хөтөл” гэдэг газар төв замын зорчих хэсэгт иргэн А-гийн ачааны автомашины 6 дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 13:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 39  км замыг туулан 13:40 цагт очиж,15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 15:22 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 17:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 17:29 цагт очиж, 36 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 21:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан, 21:12 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 03:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км замыг туулан 03:39 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Талын толгой” гэдэг газарт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 03:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 15 км зам туулан 04:25 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 3  автомашин, 7 мотоцикльтойгоор ажиллаж 04.17-ны өдрийн 00:05 цагт цурманд оруулж, 04.19-ний өдрийн 13:55 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 5 га орчим талбай өртсөн.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн, 14 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж, түймрийн баруун, зүүн урд талыг унтраасан бөгөөд, Хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.

Хээрийн түймэр: Завхан аймгийн Цагаанчулуут сумын Чавцаг багийн “Сонгино” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай,  Цагаанчулуут сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 14 иргэн, 1 автомашинтай унтраахаар ажиллаж  мөн өдрийн 19:00 цагт цурманд оруулж, 04.19-ний өдрийн 10:20 цагт бүрэн унтрааж, тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Баянбулаг багийн засаг дарга нарт хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Авдрант” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.20-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулсан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Буурлын пооль” гэдэг газар /сумаас төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, 17:45 цагт цурамд оруулж, 20:05 цагт бүрэн унтрааж, иргэн Б.Батхүүд хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн “Дайргын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км-т/ Өвөрхангай аймгийн  Тарагт сумын  иргэн Э-гийн эзэмшлийн “Истана” загварын автомашин /4 хүүхэд, 8 том хүн, нийт 12 хүн/ голын усанд суусан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн  19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 20:25 цагт очиж, 10 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн голын “Дивизийн гарам” гэдэг газар иргэн Б-гийн эзэмшлийн “Портер” загварын автомашин /6 зорчигчтой/ суучихлаа гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 23:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 15 км зам туулан 00:20 цагт очиж, 33 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР